У блок хэрэглээ зааварчилгаа

 У блокийг хэрэглэсэнээ таны цаг хугацаа хэмнэх, хэрэглэхэд хялбар хэмжээ алдагдалгүй тэгш хэмтэй цонх хаалганы ялуу бүс бетон хийхэд тохиромжтой. 

 Хэрэглээ

  • Хаалга цонхны ялуу хийх 

  • Хүчитгэсэн цул бүс бетон хийх

  • Шувуу нурууны тулгуур хийх 

  • Угсармал цутгамал дан болон давхар хучилтын тулгуур хийх

У блок хэмжээ: 

Урт-500 мм Өндөр-250 мм (Өргөн-250 мм, 300 мм, 375 мм, 500 мм)


U Блокыг ялуу болгон ашиглах 2 аргачлал


Хэрэглэх заавар: 1 

Цонх хаалганы ялуунд хэрэглэхдээ U блокийг тэгш газарт байрлуулан тавьж арматурчилсаны дараа бетон зуурмагийг цутгана. Бетон зуурмаг нь бүрэн бэхжсэний дараа цонх болон хаалганы нүхэн дээр байрлуулна. 



Хэрэглэх заавар: 2

Цонх болон хаалганы нүхний дээд талын зайд тулгуур бэхэлгээ хийж, түүний дээрээс U блокийг байрлуулж, арматурчилсаны дараа бетон зуурмагийг цутгана. Бетон зуурмаг хангалттай бэхжиж, даац авахуйц болмогц тулгуур бэхэлхээг авна.









Бүс бетон болгон ашиглах аргачлал


Бүс бетон хийхдээ U блокийг хийт бетоны цавуугаар хооронд нь нийлүүлэн үргэлжилсэн урт шугам байдлаар наана. Барилгын зураг төсөлд тусгасны дагуу арматурыг байрлуулан шаардлага хангасан бетон зуурмагаар дүүргэнэ. Бетон зуурмагийг бүрэн бэхжилт авсны дараа хучилтыг тавьж өгнө.