
Хэрэглэх заавар:
25см2 ихгүй талбайд наахдаа бэлэн болсон цавууг гадаргуу дээр сам шпателиар хөндлөн жигд түрхэн плитаг нааж зориулалтын резин алхаар тогшин нягтруулна. 25 см2 - аас их талбайд плита чулууны наах талд нь мөн цавууг түрхэж наана. Тасалгааны температурт 24 цагийн дотор бүрэн хатаж бэхжинэ. Зуурснаас хойш 3 цагийн дотор хэрэглэж дуусгана
Хэрэглэх багаж хэрэгсэл:Гүнзгийвтэр ёроолтой сав,цахилгаан дрилэн зуурагч, тэгш ирмэгтэй төмөр шпатель,шүдтэй татагч,нийвий,резинэн алх
Гадаргууг бэлтгэх:
Шаазан хавтанг наах гадаргуу маш тэгшхэн, бат бөх, хагаралтгүй, цэвэрхэн, барьцалдах чанарыг багасгах тоосноос ангижирсан байх ёстой. Шавардсан хана сайн бэхжиж хатсан, гадаргуу нь үүрч бутрахгүй цэвэрхэн байх хэрэгтэй. Хуучин гадаргууг урьд өмнө нь ямар материалаар хийснийг нь шалгах нь зүйтэй. Залгаагүй цементен гадаргуу доод тал нь 28 хоногийн дотор бэхжилтээ авсан байхаас гадна чийгшилт нь 2%с дээшгүй байх ёстой байдаг. Хэрэв усыг их шингээдэг залгаагүй гадаргуу байвал гадаргуун чийгшилт нь 0,5%-с дээшгүй бат бөх чанартай байх хэрэгтэй.
1. Модон гадаргуу байгаа нөхцөлд хөдөлгөөнгүй, бат бөх хуучин будгийн үлдэцгүй байгаа эсэхийг сайн шалгах ёстой. ДСП/ДВП- хавтангууд шаландаа сайн наалдасан байх ёстой.
2. Алгаараа үрхэд элс тоосонцор хуурахгүй байгааг шалгана.
3. Хатуу үзүүртэй төмөр багажаар гадаргуугаа зурж бат бөхийг шалгаарай. Зурааснууд нийлж байгаа хэсэг дээр үенүүдийн хоорондох салалт үүссэн байгааг анхааралтай харж үзэж болно.
4. Рейк шугамын тусламжтай гадаргуун тэгш байдлыг мэднэ.
5. Хуучин обой будгийн ба засал чимэглэлийн материалуудын үлдцүүдийг бүрэн арилгах нь зүйтэй.
6. Хуурч унаж байгаа хуучин плитануудыг гадаргуунаас салгах хэрэгтэй
7. Хагаралт үүссэн газарыг дүүргэхийн тулд “sopro GH564” давирхайг хэрэглэнэ,
Плита наах:Орчин үед хавтанцарыг цементэн зуурмагаар, төрөл бүрийн фирмүүдийн тусгайлан бэлтгэсэн цавуугаар наах 2 аргыг голчлон хэрэглэж байна. Цементэн зуурмагаар наахад 1:4-өөс 1:6 гэсэн харьцаагаар зуурмагаа газар дээр нь бэлтгэж зуурч наадаг. Хавтанцар наах зуурмагийн марк 25-с доош байж болохгүй. Бэлэн зуурмагийн хөдөлгөөнт чанар 35мм конусан суулттай байна. Наах цавууны конусан суулт 70-80мм байх хэрэгтэй. Плита наах зуурмагийн зузаан 7мм-с багагүй 15мм-с ихгүй байх ёстой. Цавууны зузаан 3мм-с ихгүй байна.

Плитаг хананд цавуугаар наах аргачлал
Мэдээ, мэдээлэл