Тоосгон өргийн ажлын үндсэн ойлголт
Тоосгон өргийн ажлын үндсэн ойлголт
Тоосгон ханыг даацын ба даацын бус гэж ангилна. Даацын хана гэж 38см, 51см, 64см зузаантай тоосгон хана, даацын бус хана гэж 12см, 25см зузаантай ханыг хэлнэ. Өргийн ажлыг зориулалтаас хамааруулж үндсэн гурван системээр өрдөг. Үүнд: Гинжин үет буюу 1 үет, олон үет буюу 6 үет, гурван үет системүүд байна. Жишээ нь: гурван үет системээр багана, дөр хана өрөх гэх мэт.
Үүнд: Гинжин үет буюу 1 үет, олон үет буюу 6 үет, гурван үет системүүд байна. Жишээ нь: гурван үет системээр багана, дөр хана өрөх гэх мэт.Өрөг эхлэхийн өмнө барилгын эргэн тойронд бүрэн тэгшилгээ хийгдэж, тэгшилгээ нь газрын төвшингээс дээш 15 см –аас багагүй байх ба түүн дээгүүр ус тусгаарлагчийг / цемент:элс = 1:3 / зуурмагаар 2см зузаан хийж 12-24 цаг эгшээсэн байна. Хэрэв
хөрс нь нойтон ус чийгтэй бол ус тусгаарлагчийг хар тос /битум/, хар цаас хийх ба ер нь суурийн гадна талаар усны хамгаалалт хийж өгөхийг мартаж болохгүй.
Тоосгон ханыг өрж байгуулахад зарцуулагдах материал /дунджаар/
Өргийн хийцлэлийн байдал
| Ханын зузаан | Зарцуулагдах материал | ||||
1м3 өрөгт | 1м2 хананд | |||||
тоосгоор | см-ээр | тоосго, ш | зуурмаг м3 | тоосго, ш | зуурмаг м3 | |
Шавардлага хийгдэх хана /ердийн / | 0.5 | 12 | 422 | 0.192 | 51 | 0.023 |
1 | 25 | 408 | 0.224 | 102 | 0.056 | |
1.5 | 38 | 399 | 0.235 | 152 | 0.089 | |
2 | 51 | 396 | 0.240 | 202 | 0.122 | |
2.5 | 64 | 395 | 0.243 | 253 | 0.156 | |
Дунд зэргийн нарийвчлалтай шавардлага хийгдэх тоосгон хана | 1.5 | 38 | 403 | 0.235 | 182 | 0.105 |
2 | 51 | 400 | 0.24 | 233 | 0.138 | |
2.5 | 64 | 399 | 0.243 | 283 | 0.173 |
Өргийн зуурмагийн задаргаа м3
Зуурмагийн төрөл | Марк | Цемент М-400 /тн/ | Шохой /тн/ | Уулын элс /м3/ | Ус /м3/ |
Шохойн зуурмаг | 10 | 0.096 | 0.13 | 1.14 | 0.69 |
Шохой-цементэн зуурмаг | 25 | 0.121 | 0.12 | 1.13 | 0.62 |
Шохой-цементэн зуурмаг | 50 | 0.231 | 0.09 | 1.12 | 0.55 |
Цементэн зуурмаг | 25 | 0.22 |
| 1.03 | 0.3 |
Цементэн зуурмаг | 50 | 0.231 |
| 1.15 | 0.32 |
Цементэн зуурмаг | 75 | 0.352 |
| 1.14 | 0.32 |
Цементэн зуурмаг | 100 | 0.462 |