Бетон зуурмагийн найрлага
БЕТОНЫ АЖЛЫН ТУХАЙ ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ.
1. Цутгах бүтээц эдлэлийн нэр, төрөл, үзүүлэлт, ашиглалтын үеийн гадны нөлөөлөл зэргээс нь хамааруулан ЦЕМЕНТИЙН МАРКИЙГ ТОГТООЛГОХ
Элсний /Ø-0.5мм/ ТООСЖИЛТИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ-оос гадна цутгагдах элементээс шалтгаалан элсний ширхэглэлийн диаметрийг дараахь хэлбэрээр сонгоно. Үүнд:- Хөөргөөр шахах бетонд орох элсний 5-7%-д Ø-0.14мм хүртэл, 15-20% д Ø-0.3мм-ээс бага ширхэглэлтэй байвал зохино.
Дайрга буюу том дүүргэгчийн ТООСЖИЛТИЙН ХЭМЖЭЭГ тогтоох: Дайрганы хэмжээг цутгагдах элементээс шалтгаалан ширхэглэлийн хэмжээг тогтооно.
• нимгэн хавтан цутгахад хамгийн том дайрга нь тухайн цутгагдах хавтангийн зузааны хагасаас бага байна.
• төмөр бетон хийц эдлэхүүн цутгахад дайрганы хэмжээ нь арматурын хоорондын зайн ѕ хэмжээнээс хэтрэхгүй байх
• Гулгуулж өндөрлөх хэвээр цутгахад – уг бүтээцийн ханын зузааны 1/6-ээс хэтрэхгүй байх
• Хөөргөөр шахах бетонд хоолойн дотоод голчийн 0,4мм байх
• В15 ба түүнээс ангийн бетонд - 40 ба 70мм –ийн дайрга хэрэглэнэ.
Тайлбар:
Дайргыг заавал шигшиж ялгасан байх ёстой./бутлуурт ороогүй мөлгөр хайргыг бетонд хэрэглэхийг хатуу хориглоно!
БЕТОНЫ ШАХАЛТЫН БАТ БЭХИЙН МАРК. АНГИЙН ХАРЬЦАА | ||||||||
Бетоны марк | М50 | М75 | М100 | М150 | М200 | М250 | М350 | М400 |
Бетоны анги | В3.5 | В5 | В7.5 | В10 | В15 | В20 | В25 | В30 |
ЦУТГАМАЛ БЕТОН БҮТЭЭЦЭЭС ДЭЭЖ АВАХ АРГАЧИЛАЛ
Цутгамал бүтээцээс сорьц авах үндсэн хоёр арга байдаг.
Цутгамал бүтээцээс сорьц авах арга | |
1. КОНУСАН СУУЛТААР ХЭМЖИХ | 2. СТАНДАРТ САВАНД ШОО АВАХ |
Хөдөлгөөнт чанар Аргууншил чанар |
1-Р АРГА. “КОНУСАН СУУЛТААР” ХЭМЖИХ
а/ Хөдөлгөөнт чанар – Конусан суултаар хэмжих ба “Конусыг бетоноор” дүүргээд 10мм голчтой төмрөөр 25 удаа бүлнэ. Конусыг дээш сугалж аваад бетоны суултыг хэмжинэ. Уг хэмжилтийг 2 удаа хийж дунджаар нь авна. Туршилтын хугацаа 10 минутаас хэтрэхгүй.
б/ Аргуун чанар – Секундээр хэмжинэ.
Том дүүргэгчийн хэмжээ 40 мм-с ихгүй бол СТАНДАРТ
40-70мм бол техникийн ВИСКОЗОМЕТР –р хэмжинэ. Туршилтыг 15 минутанд багтаан 2 удаа хийж дунджаар нь авна. /0.45-р үржүүлж/
70мм-с их бол 200х200х200-ийн шоо саванд бетон хольцийг хийгээд доргиурт ширээн дээр бэхлээд секундээр нягтруулж шоо авч хэмжинэ. Авсан секундийг 1.5-р үржүүлнэ.
2-Р АРГА. БЕТОНООС “ШОО” АВАХ
Бетоноос сорьц авахдаа тухайн цутгагдаж буй бүтээцэд ямар хэв хашмал хэрэглэсэн байна тэр материалаар сорьцийн савыг хийвэл илүү бодиттой байх болно. Бетоны бат бэхийг МПа-р хэмжинэ. Бетоноос дээж авахдаа:
Том цул суурийн бетонд – 100м3 тутмаас
Тоног төхөөрөмжийн суурийн бетонд – 50м3 тутмаас
Нимгэн хана буюу хучилтанд – 20м3 тутмаас тус тус “ШОО” авна.
Шоог дараахь хэмжээтэй саванд авч тогтоосон итгэлцүүрээрээр буулгаж бат бэхийг тогтооно. Үүнд: