Эко ноосон дулаалга

онгол Улсад  түгээмэл байгаа хонины ноосоор орчин үеийн технологид суурилан барилгын дулаалгын эко материалыг үйлдвэрлэж байна. Энэхүү материал нь зөвхөн монголд төдийгүй дэлхийд маш ховор үнэтэй 100 хувь байгалийн гаралтай  барилгын дулаалгын материал болоод байгаа юм. 

                                                                               

Ноосон дулаалганы үзүүлэлт:                 
1.Зузаан нь = 100мм                                                                                                            
2.Өргөн нь  =  600мм                                                                                                                   
3.Урт нь  =  8300мм                                                                                                                   
4.Нэг рулоны хэмжээ = 4.98м2                                                                                                      
5. Нэг боодолд = 2 рулон байна.    
                                                                                                         
Эко ноосон дулаалгын давуу талууд :                                                            

1. Химийн гаралтай бүтээгдэхүүн байхгүй                                                                                                        
2. Хортон шавьжаас хамгаалагдсан                                                                                                                 
3. Дулаан тусгаарлах өндөр чадвартай                                                                                                               
4. Ноос нь дуу чимээ тусгаарлана                                                                                                                     
5. Хэрэв норсон тохиолдолд түргэн хатна                                                                                                         
6. Ноос нь галын тархалт дэмждэггүй

1. Химийн гаралтай бүтээгдэхүүн байхгүй                        

Хонины ноосон дулаалгын материал нь химийн гаралтай бодис огт агуулаагүй бөгөөд харин эсрэгээрээ химийн элементүүдийг өөртөө шингээн авч цэвэршүүлэх үүргийг гүйцэтгэж цэвэр агаарыг гадагшлуулдаг байна.

2. Хортон шавьжаас хамгаалагдсан                                 

Дулаан тусгаарлах материалыг хортон шавьжаас хамгаалах зорилгоор далайн давс ашигласан. Өндөр үр нөлөөтэйгөөр хортон шавьжаас сэргийлэх далайн давс нь хүн ба байгальд аюулгүй, хортон шавьжийг устгагч бус сэргийлэгч юм.

3. Дулаан тусгаарлах өндөр чадвартай                             

Монгол хонины ноосны бүтцийн онцлог нь хөндий голтой үсний ширхгүүд их хэмжээтэй байдаг учраас дулааныг сайн тусгаарладаг. Нэг килограмм хуурай ноос 960 килоджоул дулаан ялгаруулдаг. 

4. Ноос нь дуу чимээ тусгаарлана                           

Өрөөний гадна ба дотоод чимээг сайн тусгаарладаг. Хонины ноосон дулаалгын материал нь дуу чимээг 21 дицбаллаар бууруулдаг. Энэ нь бусад материалтай харьцуулахад 20%-аар илүү үзүүлэлт юм.

5. Хэрэв норсон тохиолдолд түргэн хатна                                                    

Ноос нь ус нэвтрүүлдэггүй чанартай тул хуурай байдлыг хадгалж чаддаг. Норсон үед ч хурдан хатаж хэлбэрээ алддаггүй. Хонины ноосоор дулаалсан хананд цанталт явагддаггүй.

6. Ноос нь галын тархалт дэмждэггүй                                   

Ноосны шатах температур нь 560°-аас 600°С байдаг нь хүчилтөрөгчтэй орчинд ноос бүрэн шатах боломжтой гэсэн үг юм. Цэвэр ноос нь дөллөн асаж шатдаггүй, харин хуйхлагддаг. Ноосон дулаалгыг  шилэн хөвөнтэй харьцуулбал дуу чимээг 20 хувиар илүү бууруулж байна гэсэн үг юм.

  • ХОНИНЫ НООСОН ДУЛААЛГЫГ ХЭРХЭН ХААНА ХЭРЭГЛЭХ ВЭ?

  1. Дээврийн дулаалга байдлаар

  2. Хананы дулаалга байдлаар

  3. Шалны дулаалга байдлаар

  4. Дүнзэн байшингийн чигжээсэнд

  5. Хаалга, цонх тойруулан чигжээс байдлаар ашиглана.

  • Дээвэр

Таазанд хонины ноосон дулаалгын материалыг ашиглах нь эрчим хүчний хэрэглээг бууруулах хамгийн үр дүнтэй арга замуудын нэг юм. Хонины ноосны дулаалгыг бүх төрлийн дээврийн хөндийд ашиглаж болно. Дулаалгын материал нягт агааргүй байх тусмаа дулаанаа хурдан алддаг. Харин сийрэг, хөвсгөр байвал дулаан алдалт бага байдаг байна. 

  • Хана

Хонины ноосны дулаалгын гадна талд ус тусгаарлах давхаргыг суурилуулж, дотор талд уур тусгаарлах давхаргыг суурилуулах хэрэгтэй. Ингэж зориулалтын дагуу хийвэл ноосон дулаалганы насжилт эдэлгээ уртасна.










 

  • Шал


Дулаан алдагдлыг багасгах хамгийн сайн сонголт бол ноосыг шаландаа дулаалгаар ашиглах юм. Шалны мод нь хоорондоо зайтай бол шороо болон тоосноос сэргийлж ноосон дулаалгыг агаар нэвтрүүлдэг мембраны давхаргаар хучих ёстой.



 Хийцлэлийн аргачлал:

Хонины ноосон  дулаалгаа шаардлагатай хэмжээгээр  зүсч бэлтгэнэ. Ингэхдээ 90 градусаар зүсч авна. Дулаалгаа хийхдээ доороос дээш чиглэлтэйгээр дулаална. Босоо болон налуу гадаргуу дээр байрлуулсан дулаалгаа хадаж бэхэлж өгнө.


Нэмэлт мэдээлэл:

Ноосон ширхэгт уян хатан, атираатай, хэмжээс нь олон янзаар хувирч байдаг тул түүгээр хийсэн дулаалгын материал хэлбэрээ өөрчлөх, буцаж анхны хэлбэртээ орохдоо хялбар, хэлбэрээ сайн хадгалдаг тул барилгын аль ч хэсэгт байрлуулах боломжтой, хөндий хоосон зайг дүүргэж чигжихэд хамгийн тохиромжтой. Ноосон дулаалгын материал бөх бат, хөнгөн учраас барилгын аль нэг хэсэгт байршуулахад бэрхшээлгүй, хорт бодис агуулдаггүй, хүний эрүүл мэндэд хоргүй тул барилгын дотор байрлуулахад ямар ч хамгаалалтын хувцас хэрэгсэл шаардагдахгүй. Хамгийн гол нь ноос бол байгалийн сэргээгдэх нөөц. Ноосыг дахин боловcруулах боломжтой, эдэлгээний хугацаа дуусахад бүрэн задарч байгальд шингэдэг эко бүтээгдэхүүн юм.