Гаднаа ГАРААШАА барьцгаая

Хашаандаа өөрсдийн гараар бүтээе

Та чадна булангаараа бид, танд амьдрах орчиндоо өөрийн гараар хийж болох зүйлсүүдийн зөвлөгөөг хүргэдэг билээ. Энэ удаад бид зуны дэлгэр цагт зусландаа болон эзэмшил газартаа гарааш барихаар төлөвлөж буй танд зориулан дараах зөвлөгөөг хүргэж байна. 

Гарааш барих хэд хэдэн сонголт, боломжууд байдаг бөгөөд олон төрлийн материалуудаас сонголтоо хийх боломжтой. Гэхдээ барилга барьж эхлэхээс өмнө материал сонголтоос гадна өөрт таалагдсан гараашийн загвараа гаргаж , нарийн төлөвлөсөн байх нь чухал юм.

Анхаарах зүйлс:

Урьдчилсан төлөвлөлт

Та барих буй гараашынхаа хэмжээ, хэлбэр, зохион байгуулалтыг гаргах хэрэгтэй. 


  • Байшингийн залгаа

  • Байшингийн гадна барилга

Материал сонголт

Материал нь олон төрөл байх ба доорх материалуудаас сонгон хэрэглэх боломжтой.

  • Тоосго

  • Мод

  • Металл хуудас

  • Шакобетоныг ашиглаж болно

  • Хөнгөн блок

  • Сэндич хавтан

Энэ удаад 12х4м өндөр 2.75м-ийн төлөвлөлттэй хөнгөн блокон материалтай гарааш барих зөвлөгөөг хүргэе. 


Хийх дараалал:

  1. Газар шорооны ажил

  2. Суурь цутгах

  3. Ханын өрлөгийн ажил 

  4. Бүс бетон цутгах 

  5. Дээврийн ажил

  6. Гадна фасад 

  7. Заслын ажил


Газар шорооны ажил

Тухайн газрын хөрсний нөхцөлийг харгалзан үзэж хөрсийг 30см хуулна. 

Суурь цутгах 

Суурь цутгахдаа шугаман суурь ханын зузаан болон хөрсний нөхцөлөөс хамааран сонгон цутгана. Сууриа цутгахдаа d12 арматурыг хийж өгөх ба М250 марк болон түүнээс дээш маркийн бетон ашиглана.

Ханын өргийн ажил 

Гадна ханыг 250мм-ээр авлаа. Үүнд: 250x250x600-тай хөнгөн блок орно.

Бүс бетон цутгах 

Бүс бетоныг цутгахдаа өрлөгийн материалыг тойруулан хэв эсвэл зориулалтын материал ашиглаж болно. Хэвээ тавьсны дараа d10 d12-ийн арматурыг хомутлан боож тавьсны дараа бэлэн бетон ашиглана. Бетоны марк M250 байхад болно.

Дээврийн ажил 

Дээвэрт хөнгөн материал сонгох хэрэгтэй. Энэ удаад сендвич хавтанг сонголоо. Сендвич хавтангаа 30 градус орчим налуутай хийх нь зөв.

Гадна фасад 

Гадна фасад хийхдээ нэмэлтээр дулаалгын материал буюц EPS хөөсөнцөр ашиглана. Хөөсөнцрөө байршуулсны дараагаар хар замаск татан гадна өнгөлгөөг хийж өгнө. Гадна 

өнгөлгөөнд гоёлын чулуут замаск, эмульс гэх мэт дуртай материалаа ашиглах боломжтой.

 

Заслын ажил

Үүнд гарааш дотор хийгдэх шал цутгах, өнгөлгөө болон бусад заслын ажлууд орно.

Ингээд таны гарааш бэлэн боллоо.